29/05/2026
АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА
ЮРИКА ХХК-ийн тэргүүлэх төслүүдийн нэг болох “Coal-to-Solar” төсөл үйл ажиллагаагаа өргөжүүлж буйтай холбоотойгоор бид эрч хүчтэй, чадварлаг, зорилго нэгтэй хамт олноо нэмэгдүүлж байна.
“Coal-to-Solar” төсөл нь Монгол инженерүүдийн бүтээсэн дэвшилтэт технологи болон иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурлан гэр суурьшлын бүсийн айл өрхүүдийн нүүрсэн халаалтын хэрэглээг үе шаттайгаар халж, сэргээгдэх эрчим хүчний шийдлээр орлуулах шилжилтийг дэмжих зорилготой. Төслийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, өрхийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, агаарын бохирдол болон дотоод орчны агаарын чанарыг сайжруулах чиглэлээр бодит үр дүн бүхий ажлуудыг хэрэгжүүлж байна.

Та манай байгууллагад орсноор Монгол Улсын эрчим хүчний шилжилт, тогтвортой хөгжлийг хурдасгаж, олон мянган өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх үйл хэрэгт өөрийн мэдлэг, ур чадвар, хувь нэмрээ оруулах боломж юм.
Хэрэв та мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засаг, байгаль орчинд эерэг өөрчлөлт авчрах үнэ цэнтэй ажилд оролцохыг хүсэж байвал бидэнтэй нэгдээрэй.
Нээлттэй ажлын байрууд
⚡ Сэргээгдэх эрчим хүчний инженер
⚡ Цахилгааны инженер
⚡ Барилгын бүтээцийн инженер
⚡ Техникч
⚡ Худалдан авалт, хангамжийн менежер
⚡ Санхүүгийн хяналтын менежер
⚡ Бизнес шинжээч
⚡ Дуудлагын төвийн оператор
📍 Ажлын байршил: Улаанбаатар хот
📧 Анкет хүлээн авах хаяг: [email protected]