Phoenix Trans Pty Ltd

Phoenix Trans Pty Ltd Our company runs for operating shipments from everywhere to everywhere in the world

04/09/2026

Melbourne VIC:

9 сарын 6-ны Ням гарагт ГАЗРЫН АЧАА хүлээн авна. 12:00 pm-15:00 pm.

Ачаанд хагарах, хөлдөх, муудах эд зүйлс хийхгүй байхыг анхааруулъя.

Анх удаа ачаа өгөх хүмүүс ачааны маягтаа и-мэйлээр аваарай. Маягтыг өөрсдөө хэвлээд бөглөөд ачаан дээрээ наана. Ачааг сайтар битүүмжилж чийг нэвтрэхээргүй баглах шаардлагатай.

Стандарт хайрцаг (104L Heavy duty box Bunnings-д зардаг)
Үнэ - 70$(Cash only)
Хугацаа: дунджаар 60-70 хоног
Хаяг: 115 pipe road, Laverton north

Мэргэн Олон Улсын Тээврийн Шийдэл ХХК
T: 0424046299

02/09/2026

Melbourne VIC:

9 сарын дундуур гарах чингэлэгт тээврийн захиалга авч байна. 1 автомашины болон мотоциклын зай байна.

Одооноос ачаа саатах асуудал гарахгүй.

Хугацаа: +60- хоног.

Мэргэн Олон Улсын Тээврийн Шийдэл ХХК
T: 0424046299

15/08/2026

Та Австралийн аль ч хотоос өөрөө чингэлэг гаргахыг хүсч байна уу? Тэгвэл бид зохицуулж өгөх бүрэн боломжтой.

1. Чингэлэг захиалга
2. Чингэлэг зөөх
3. Ачилт бэхэлгээ
4. Экспортын материал бүрдүүлэлт
5. Монгол дахь импортын үйлчилгээ

Дараахь үйлчилгээнүүдийн алийг нь ч манахаар зохицуулуулах боломжтой. Хэрвээ та өөрөө чингэлэг гаргахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой!

Утас: 0424 046 299

02/08/2026

Melbourne VIC:

8 сарын дундуур гарах чингэлэгт тээврийн захиалга авч байна. 2 автомашины болон мотоциклын зай байна.

Мэргэн Олон Улсын Тээврийн Шийдэл ХХК
T: 0424046299

16/06/2026

MELBOURNE 1 ба 2 сард гарсан ачаанууд ирэх 7 хоногт бууна.

18/05/2026

МЭЛБУРН хотоос гарах сүүлийн 2 чингэлэгт тээврийн захиалга авч байна.

Одоогоор 2-3 автомашин болон мотоциклын зай байна.

Газрын ачаа авах зарыг чингэлэг бүрдэхээр мэдэгдэх болно.

Хугацаа: + - 70 хоног

Захиалга өгөх: 0424 046 299 (мэссэж үлдээнэ үү)

02/05/2026

Мэдэгдэл

2018-2026 он хүртэл манай компани Австралийн 4 хотоос цаг үеийн бүх л хүнд үед гарц гаргалгаа хайн олон бэрхшээлүүдийг сөрөн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахыг хичээсээр ирсэн билээ.

Өнөөдрийн байдлаар манай компаний үйл ажиллагаа удаашралтай доголдолтой явж байгааг та бүхэн гадарлаж байгаа байх. Ачаа удаж байгаа асуудал их байгааг бид мэдэж байгаа ч үүнийг хэвийн болгоход маш их цаг хугацаа зарцуулахаар байгаа юм. Энэ байдал нь үйлчлүүлэгч та бүхэнд хүндрэлтэй ба үүнээс үүдэн маш их бухимдал гомдол бидэнд ирэх болсон нь үнэн. Бид ингэж ажилладаг байгаагүйг та бүхэн мэднэ. Бидэнд талархлын үгсээс илүү гомдлын үгс л ирдэг, одоо ачаа удлаа гэх гомдол маш их ирэх болжээ. Иймээс бид та бүхний бухимдлыг төрүүлэн барин үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Бид 2025-2026 онд багагүй хэмжээний алдагдалд орсон нь ийм нөхцөл байдалд хүргэж байгаа талаар урд өмнө нь мэдэгдэж байсан билээ. Үүн дээр Монгол Улсад ард түмний санхүүгийн байдал хүнд байгаа нь автомашин, мотоциклын худалдан авах чадварт нөлөөлж борлуулалтууд буурч манайд ирэх тээврийн захиалга багассанаар Австралиас гарах чингэлгийн тоо цөөрч бидэнд цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулахад төвөгтэй ашиггүй болж байгаа юм.

2026 он гарсаар бид Пэрт, Брисбен болон Сиднэй портуудын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна. Мөн 2026 оны 5 сард Мэлбурн хотоос нэг чингэлэг гаргаад нэг хэсэгтээ буюу цаг үе жигдэртэл Австралиас чингэлэг гаргахгүй болж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсад маань сайхан цаг удахгүй ирж бид үйл ажиллагаагаа хэвийн сайн явуулах цаг ирэх биз ээ. Хүндэт үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа.

Хүндэтгэсэн

Д.Баяртогтох
Гүйцэтгэх захирал

Мэргэн Олон Улсын Тээврийн Шийдэл ХХК
T: 0424046299

Address

44 Burke Street, Braybrook 3019
Melbourne, VIC
3061

Opening Hours

Monday 9am - 6pm
Tuesday 9am - 6pm
Wednesday 9am - 6pm
Thursday 9am - 6pm
Friday 9am - 6pm
Saturday 10am - 3pm

Telephone

+61424046299

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Phoenix Trans Pty Ltd posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Phoenix Trans Pty Ltd:

Shortcuts

Share